Монголын шигшээ баг “Чингис хаан” цомын тэмцээний аварга боллоо

Монголын шигшээ баг “Чингис хаан” цомын тэмцээний аварга боллоо

"Чингис хаан кап 2016" сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн энэ сарын 7-11-нд боллоо. Тэмцээнийг МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан юм. Хоёр дахь удаагийн “Чингис хаан кап” тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ I, II баг, Монгол улсын залуучуудын шигшээ, Монгол улсын оюутны шигшээ, БНАСАУ, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын их сургууль, БНСУ-ын “Eagles” гэсэн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг Солонгосын “Eagles” багтай аваргын төлөө тоглож, 99:93-аар буулгаж авснаар түрүүллээ.

Тус тоглолтод Д.Дэлгэрням 25 оноо, 16 самбар, П.Болортулга 15 оноо авсан юм. Ийнхүү “Чингис хаан кап” тэмцээний аваргаар Монгол улсын үндэсний шигшээ баг хоёр дахь удаагаа шалгарлаа. Тэмцээний дэд аваргаар БНСУ-ын “Eagles” баг тодров. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид Аваргын цомоо Пак Сун Гин багшид Монголын сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж дурсгал болгон гардууллаа. 

“Чингис хаан кап 2016” бэлгэдлийн шигшээ буюуу гарааны таван тоглогчоор БНАСАУ-ын Чой Ру Ри, Ким Чол Мён, БНСУ-ын  “Eagles” багийн Хон Сэй Ён, Монгол улсын залуучуудын шигшээ багийн Э.Дөлгөөн, Монгол Улсын үндэсний шигшээ багийн Д.Дэлгэрням тодорсон бол тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор БНАСАУ-ын Ким Чон Ил шалгарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.