Монголын шигшээ багийн дараагийн өрсөлдөгч Малайз

Монголын шигшээ багийн дараагийн өрсөлдөгч Малайз
Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэж буй Монголын 23 насны шигшээ багийн залуус тэмцээнээ амжилттай эхлүүлж, хэсгийнхээ тэргүүн баг Тайландтай 1:1-ээр тэнцээд байгаа билээ. 
 
Тэгвэл манай залуусын дараагийн өрсөлдөгч хэсгийг тэргүүлж буй Малайзын шигшээ байх болно. Монгол Малайзын шигшээ багууд 10-р сарын 28-ы 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. 
 
Өмнө нь 2017 онд Монгол болон Малайзын 23 насны шигшээ багууд мөн энэ тэмцээний урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайз 2:0-ээр хожиж байсан удаатай. 
Харин 2018 оны 3-р сард Монголын үндэсний шигшээ Малайзын талбайд зочлон, ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж 2:2-оор тэнцэж байсан билээ. 
 
Хэсгийнхээ хоёр дахь тоглолтод Малайзын хүчтэй багийг хожиж чадвал хэсгээ тэргүүлэх сайхан боломж үүсэх учраас багийн 12 дахь гишүүн болсон үзэгч хөгжөөн дэмжигч та бүхнийг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжихийг урьж байна. 
 
 МОНГОЛ - МАЛАЙЗ 
 
2021.10.28 11:00 ЦАГТ
 
МХБХ-НЫ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД
 

Багууд

Тоглосон тоо

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оноо

1

 МАЛАЙЗ

1

1

0

0

3

2

 ТАЙЛАНД

1

0

1

0

1

3

 МОНГОЛ

1

0

1

0

1

4

 ЛАОС

1

0

0

1

0

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.