Байт харвааны баг шагналт байрт шалгарлаа

Байт харвааны баг шагналт байрт шалгарлаа

Бразилын Рио хотноо паралимпийн зуны 15 дугаар наадам  үргэлжилж байгаа билээ. Манай паралмипийн тамирчид энэ удаагийн наадамд тун ч амжилттай оролцож, эхний өдрөөсөө л медаль хүртсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө байт харвааны холимог багийн тэмцээн болж, манай тамирчид болох Бээжингийн Олимпийн аварга Д.Баатаржав болон эмэгтэй харваач Б.Оюун-Эрдэнэ нар шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Манай баг эхний шатанд Польшийн багийг 5:4-өөр буулгаж авсан бол дараагийн шатанд Германыг ялсан. Улмаар хагас шигшээд БНХАУ-ын багтай тулсан ч гурван үе дараалан  хожигдож, аваргын төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм. Гэхдээ манай багт хүрэл медаль хүртэх боломж байсан. Улмаар хүрлийн төлөө Италийн багтай тулсан ч эхний гурван үед асуудал шийдэгдэж, манай баг медалиас мултарсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.