Э.Даваанасанд дэлхийн медаль ойрхон байлаа

Э.Даваанасанд дэлхийн медаль ойрхон байлаа
“Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн сүүлийн өдөр Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан 72 кг-ын жинд шагналт тавдугаар байрт орлоо. 
 
Э.Даваанасан өчигдөр 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-д тус бүр гурван удаа түрүүлсэн Японы Масако Фүрүичид 0:6-гаар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор ялсан ч дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын дэд аварга Германы Анна Шеллд цэвэр ялагдлаа. Уг нь манай бөх барилдааныг 4:3-аар тэргүүлж яваад цаг дуусахаас 1:30 секунд дутуу байхад мушгиулж 4 оноо алдан тэндээсээ цэвэр даруулж тун харамсалтай ялагдсан. 
 
Дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан түүнд дэлхийн медаль тун ойрхон байлаа. 23 настай түүнд Ослогийн дэвжээ том туршлага болсон бөгөөд цаашид олон дэлхийн аварга хүлээж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.