Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Осло хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээний -65 кг жинд зодоглосон Т.Тулга өчигдөр Энэтхэгийн Рохитыг 10-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 23 настай тэрээр шөвгийн наймд Оросын Загир Шахиевтай барилдан 4-4 харьцаагаар эргэлзээтэй ялагдаад байсан юм.
Тус барилдааны шүүлтэд "техникийн ажилтны алдаанаас болж бид алдаа гарсан" гэж Дэлхийн бөхийн холбооноос тайлбарласан бөгөөд МЧБХ-ноос албан бичиг явуулж албан ёсны тайлбар хариулт хүсээд байсан юм.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс мөн тодорсон.
Манай улсаас 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.
Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Харин ОУХМ Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Е.Жербаев хагас шигшээд Киргизийн Э.Ахматалиевт, Э.Сумъяаг ялсан ОХУ-ын О.Хорашевцева Японы Ц.Сакүрайд ялагдсанаар манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.