Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн барилдаанууд болно.
61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга тэгшитгэлийн барилдаанаа 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековтой хийлээ.
Т.Түвшинтулга түүнийг 2018 онд дэлхийн дэвжээнээс медаль хүртэхдээ эхний даваанд ялж байсан бөгөөд энэ удаа 7:7-гоор дахин ялав. Энэхүү барилдаанд манай бөх цаг дуусахаас 18 секундын өмнө 3:7-гоор хожигдож яваад ард нь гарч, тэндээсээ дамжиж накат эргэж 2, 2 оноо авснаар эцсийн мөчид гайхалтай ялалт авлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.