“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд Засгийн газрын шагнал гардууллаа

“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчин,  дасгалжуулагч, шүүгчдэд Засгийн газрын шагнал гардууллаа

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа.


Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш хагас зууны дараа, цар тахлын үед зохиогдсон “Токио-2020” зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Амаргүй сорилт дундаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсанд Ерөнхий сайд баяр хүргэлээ.
Сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан үндэсний таван хороо байгуулсны нэг нь Олимпизмийг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх хороо юм. Энэ хүрээнд Монгол Улсад олимпизмийг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй, боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглээд олимпын тамирчдыг энэ хорооны ажилд манлайлан оролцохыг урилаа.


 Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай асуудлуудыг Засгийн газар анхаарч дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.      
Монгол Улсын Засгийн газраас үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөл, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд дурдаад Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг олон удаа эгшиглүүлэн Төрийн далбаагаа мандуулахын ерөөлийг дэвшүүллээ.


“Токио-2020” наадамд амжилт гаргасан дараах тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал мөнгөн шагнал гардууллаа.
Монгол Улсын Төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулсан бахдам амжилт, дэлхий дахинд эх орноо сурталчлан таниулж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдол, үлгэр дуурайллыг үзүүлсэн дараах тамирчдад “Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай” Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа.


 
1.     Токио-2020 Паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин  Э.Содномпилжээд орон сууц, 120 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
2.     Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллайд орон сууц, 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын  батламж;
 
3.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;


 
4.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
5.     Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
6.     Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;


7.     Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
8.     Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
9.     Пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардуулав.


Мөн олимпын наадамд амжилттай оролцож, IV, V байр эзэлсэн болон анх удаа багийн спортын төрлөөр оролцсон тамирчид, олон улсын шүүгчийн эрх авч шүүгчээр ажилласан шүүгч нарт нэг удаагийн мөнгөн урамшуулал, Ерөнхий сайдын батламж гардуулав. Үүнд,
 
1.      “Токио-2020” олимпийн наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
2.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;


 
3.     Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
4.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
5.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулд 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
6.     “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
7.     “Токио-2020” паралимпийн наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
8.     “Токио-2020” олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр эрх авч оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
9.     “Токио-2020” олимпын наадамд Хүндийн өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Л.Одгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
10.  “Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг,  Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;


 
11.  “Токио-2020” олимпын наадамд байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
12.  “Токио-2020” олимпын наадамд боксын шүүгч Т.Цогтгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
 
13.  “Токио-2020” олимпын наадамд пара триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.
 
14.  “Токио-2020” зуны олимп, паралмпийн наадамд оролцсон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон бэлтгэлийн хувцасны иж бүрдлийг үйлдвэрлэн нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Мичел Амазонка ХХК-ийн хамт олонд төлөөлж захирал Ч.Мөнхжаргалд   10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.