Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 13 дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Митакэүмитэй барилдаж давлаа. Улмаар 11 даваа, хоёр унаатай  болсон бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч озеки Такакэйшотой барилдана. Харин түүний араас маэгэширагийн 6-аас барилдаж байгаа, Оношо, маэгэширагийн 10-аас барилдаж байгаа Мёогирю, маэгэширагийн 11-ээс барилдаж байгаа Эндо нар араас нь нэхэж байна.
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр маэгэширагийн 8-аас барилдаж байгаа Окиноүмитэй барилдаж давлаа. Улмаар долоон даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгэширагийн 11-ээс барилдаж байгаа Эндотэй барилдана. 
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-2
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 7-6
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 4-7 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-6
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-8
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-10

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.