Өнөөдөр эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтоо хийнэ
Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсгийн эхний тоглолт өнөөдөр болно.
Манай улсын эхний тоглолт дэлхийн чансааны 18-р байрт бичигддэг БНСУ-ын шигшээ багтай өнөөдөр буюу 2021оны есдүгээр сарын 17-ны 19:00 цагаас хийнэ. Харин дараагийн тоглолтоо талбайн эзэн Узбекистаны шигшээтэй 2021 оны есдүгээр сарын 20-нд 19:00 цагаас хүч үзнэ.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат: "Манай багийн хувьд энэ тэмцээнд орж байгаа нь нэр төрийн хэрэг. Азийн өндөр чансаатай багуудтай нэг хэсэгт орсон тул маш их зүйлийг энэ тэмцээнээс сурна гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярилаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.