Ливерпүүл хожлоо

Ливерпүүл хожлоо

Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Ливерпүүл талбайдаа АС Милан клубтэй тоглож 3-2 харьцаагаар хожлоо. Тус тоглолтыг эхний үеийн 9 дэх минутад Томори өөрийн хаалгандаа оруулж Ливерпүүл тэргүүлж эхэлсэн ч 42 минутад Ребич, 44 минутад Браим Диас нар гоолдож эхний үеийн АС Милан 1-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн юм. Гэвч хоёрдугаар үед эхлээд удаагүй байхад Салах 48 минутад гоолдож тэнцүүлсэн бол хожлын гоолыг Хендерсон 69 минутад оруулжээ.

Улмаар Ливерпүүл 3 оноотойгоор В хэсгийг тэргүүлж байгаа бол Брюгге, ПСЖ клубууд  нэг оноотойгоор араас нь бичигдэж байна.

Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтын үр дүн

Янг Бойз 2 : 1 Манчестер Юнайтед 
Севилья 1 : 1 Ред Булл 
Барселона 0 : 3 Бавария 
Динамо Киев 0 : 0 Бенфика 
Вильярреал 2 : 2 Аталанта 
Лилль 0 : 0 Вольфсбург 
Челси 1 : 0 Зенит 
Мальме 0 : 3 Ювентус 
Бешикташ 1 : 2 Боруссия Дортмунд 
Шериф 2 : 0 Шахтер 
Спортинг 1 : 5 Аякс 
Манчестер Сити 6 : 3 РБ Лейпциг 
Брюгге 1 : 1 ПСЖ 
Интер 0 : 1 Реал Мадрид 
Атлетико 0 : 0 Порту 
Ливерпүүл 3 : 2 Милан
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.