Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваатай болж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Таканошитэй барилдана. Харин Хошорюү С.Бямбасүрэн 1 даваа 1 унаатай болж байгаа бол өнөөдөр секиваки Митакэүмитэй барилдана.
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр маэгаширагийн 3-аас барилдах Вакатакакагитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар хоёр унаатай болсон бөгөөд өнөөдрийн түүний өрсөлдөгч озеки Такакейшотой барилдана.
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
-
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-0
-
Комүсүби Ичиножо А.Ичинноров 0-2
-
М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-1
-
М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 2-0
-
М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0
-
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2
-
Ж-1 Миторюү Б.Төрболд 1-1
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.