Лукаку дубл хийж Челси хожлоо
Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Челси клуб талбайдаа Астон Виллатай тоглож 3-0 харьцаагаар бутниргэлээ.
Тус тоглолтын салхийг Лукаку 15 минутад Ковачичийн дамжуулалтаар гоолдсон бол дараагийн гоол 49 дэх минутад Ковачич гоолджээ. Улмаар эцсийн гоолыг Лукаку 90+3 минутад дахин гоолдож дубл хийжээ.
Челси гурван хожил, нэг тэнцээтэйгээр хүснэгтийн 2-рт буюу Манчестер Юнайтедын араас бичигдэж байгаа бол Астон Вилла 1 хожил, 1 тэнцээ, 2 хожигдол нийт 4 оноотойгоор хүснэгтийн 12-рт эрэмбэлэгдэж байна.
Дөрөвдүгээр тойргийн тоглолтын үр дүн
Кристал Пэлас 3 : 0 Тоттенхэм
Брентфорд 0 : 1 Брайтон
Арсенал 1 : 0 Норвич
Манчестер Юнайтед 4 : 1 Ньюкасл
Саутгемптон 0 : 0 Вест Хэм
Уотфорд 0 : 2 Вулверхэмптон
Лестер 0 : 1 Манчестер Сити
Челси 3 : 0 Астон Вилла
Лидс 0 : 3 Ливерпуль
Эвертон– : –Бернли
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.