П.Энхманлай улсын рeкорд амжилтыг шинэчлэн тогтоолоо

П.Энхманлай улсын рeкорд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа. Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундын үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 секундын амжилтаар паралимпын наадмын дээд амжилтыг шинэчилжээ. Уг нь өнөөдөр манай өөр нэг тамирчин Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх байсан ч нурууны гэмтэл нь сэдэрсний улмаас оролцолгүй өнжихөөр болжээ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 4-нд бөөрөнцөг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.