Э.Содномпэлжээ өнөөдөр дэвжээнд гарна

Э.Содномпэлжээ өнөөдөр дэвжээнд гарна

"Токио 2020" паралимпийн наадам үргэлжилж байна. Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараах 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.

Манай тамирчид өнгөрсөн баасан гаригт тэмцээнээ эхлүүлсэн ч одоогоор ямар нэгэн медаль хүртээгүй явна. Өчигдөр жүдо бөхийн +70 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг тавдугаар байр эзэлсэн нь одоогоор манай улсын "Токио 2020" паралимпийн наадамд үзүүлээд буй хамгийн өндөр амжилт юм.

Харин медаль авах хамгийн өндөр магадлалтай Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпийн хүрэл медальт, дэлхийн хойш аварга, Азийн наадмын аварга Э.Содномпэлжээ өнөөдөр дэвжээнд гарна. Түүний оролцох пауэрлифтингийн 107 кг-ын тэмцээн 10.00-13-20 цагийн хооронд үргэлжлэх юм. Манай тамирчин энэ жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг юм. Мөн 2019 онд болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гавьяат тамирчин Э.Содномпэлжээ 105 кг жинд 248 кг-ийг шахан түрүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байлаа. Бусад тамирчдын тэмцээний хуваарийг дараах хүснэгтээс харна уу.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.