3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны сагсчид эхний хоёр тоглолтодоо хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны сагсчид эхний хоёр тоглолтодоо хожигдлоо

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны буюу U18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай баг В хэсэгт орсон бөгөөд хэсэгтээ Доминкан, Орос, Унгар, Латвийн 18 хүртлэх залуустай нэг хэсэгт оржээ. Тэд өнгөрсөн шөнө Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Доминиканы шигшээ багтай хийж тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 18-16 харьцаагаар хожигдлоо.

Үүний дараа нь Унгарын шигшээтэй тоглож эхнээсээ оноогоор хожигдож эхэлсэн бөгөөд тоглолт дуусахад 16-14 хожигдлоо. Манай багаас Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутагт, Г.Дөлгөөн, Э.Энхтэмүүлэн нар тоглосон билээ.

Манай шигшээ одоо дахин хоёр тоглолт хийх бөгөөд маргааш буюу энэ сарын 27-ны өдөр Орос 00:40 цагт хийх бол Латвийн багтай 02:05 цагт тоглоно.

Харин эмэгтэй 18 хүртэлх охидын хувьд энэ сарын 24-ны шөнө хоёр тоглолт хийсэн бөгөөд эхний тоглолтоо Словений багтай хийж 18-15 харьцаагаар, дараагийн тоглолтоо ОХУ-ын багтай хийж 22-2 харьцаагаар хожигдсон билээ. Тэд өнөөдөр шөнө 08:45 цагт АНУ-ын багтай, 10:10 цагт Беларусийн багтай тоглоно.

Манай охид В хэсэгт багтсан бөгөөд хэсэгтээ Словен, ОХУ, АНУ, Беларусийн багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд Э.Энхбуян, Г.Энхсолонго, Н.Намуундарь, А.Солонго гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.