Олимпын хүрэл медальт Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэв

Олимпын хүрэл медальт Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэв

Токиогийн олимпоос чөлөөт бөхийн 53 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг Ховд аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийнхөн нь хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэжээ. Мөн Булган сумын нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр өгсөн байна. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, "Таван богд" группийн ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд нь хоёр өрөө байр бэлэглэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.