АНУ баг тамирчид 39 алтан медаль хүртэж Токиогийн олимпод тэргүүллээ

АНУ баг тамирчид 39 алтан медаль хүртэж Токиогийн олимпод тэргүүллээ
Зуны 32-р олимпын их наадам Токио хотноо долоодугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай боллоо.
 
Тус олимпыг манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.
 
АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британийн вант улсууд бичигдэж байна.
 
Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:
  1. АНУ - 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл
  2. БНХАУ - 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл
  3. Япон - 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл
  4. Их Британи - 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл
  5. ОХУ-ын олимпын баг - 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл
  6. Австрали - 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл
  7. Нидерланд - 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл
  8. Франц - 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл
  9. Герман - 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл
  10. Итали - 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Харин манай улс 1 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр 71-рт жагсжээ.

Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.