Францын шигшээ анх удаа аварга боллоо

Францын шигшээ анх удаа аварга боллоо

“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын эрэгтэй волейболын аварга баг өчигдөр тодорлоо. Аваргын төлөө Францын шигшээ ОХУ-ын багууд хооронд тоглосон бөгөөд 3-2 /25-23, 25-17, 21-25, 21-25, 15-12/ харьцаагаар Францын шигшээ хожиж анх удаа олимпоос алтан медаль хүртлээ. Харин ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бөгөөд хүрэл медалийн төлөө Аргентин болон Бразил багуудын хооронд бол 3-2 харьцаагаар Аргентины баг хожлоо.

“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын эрэгтэй волейболын шилдэг тоглогчид:
 
 • MVP -  Хамгийн үнэ цэнтэй тоглогч
Earvin N'Gapeth /Франц/
 
 • Шилдэг холбогч
Luciano De Cecco /Аргентин/
 
 • Шилдэг довтлогчид 
Earvin N'Gapeth /Франц/
Egor Kliuka /ОХУ/
 
 • Шилдэг хаагчид
Ivan Iakovlev /ОХУ/
Barthélémy Chinenyeze /Франц/
 
 • Шилдэг өндрийн довтлогч
Maksim Mikhaylov /ОХУ/
 
 • Шилдэг хамгаалагч
Jenia Grebennikov /Франц/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.