Б.Хонгорзул тавдугаар байрт орлоо
Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул дагаж барилдахаар болов. Хүрэл медалийн төлөө Олимп, дэлхийн аварга америк бөх Х.Мароулист яах аргагүй туршлага, ур чадвар дутан 11:0 оноогоор цэвэр ялагдлаа. Гэхдээ Олимпийн дэвжээнд хийсэн эдгээр барилдаан түүнд том туршлага, сэтгэл зүйн том итгэл найдвар авчрах биз ээ.
Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан. Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэж 10-0 харьцаагаар яллаа. Тэрбээр барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.