Э.Цэндбаатар: Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ

Э.Цэндбаатар: Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан.
 
Тэрбээр өнгөрсөн шөнө эх орондоо ирсэн бөгөөд “Би 13 жил боксын спортоор хичээллэж байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг шийддэг нь маш буруу гэж бодож байна.
 
Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа. Үнэхээр харамсалтай байна. Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ.
 
Үүний дараа мэргэжлийн боксод хүч үзнэ. Дахиж би ринг дээр ялчхаад шүүгчдээс болоод ялагдахыг хүсэхгүй байна. Ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна, Монголчуудыгаа баярлуулахыг хүссэн ч чадсангүй” хэмээлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.