“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын сагсан бөмбөгийн хасагдах шатны эхний тоглолт Словений шигшээ Германы багтай тоглож 94-70 харьцаагаар Словений шигшээ хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа. Улмаар Францын багтай нь наймдугаар сарын 5-ны 19:00 цагаас тоглоно. Тус тоглолтод Лука Дончич 20 оноо, 8 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зоран Драгич 27 оноо, 6 самбар, Майк Тобэй 13 оноог авчээ. Эсрэг багаас Маодо Ло 11 оноогоор багаа тэргүүлжээ.
Ах дүү Газолуудаар удирдуулсан Испаний шигшээ АНУ-ын багтай тоглож 81-95 харьцаагаар АНУ-ын баг хожлоо. Улмаар шөвгийн дөрөвт Австрали болон Аргентины багуудын хожсонтой нь тоглоно.Тус тоглолтод Кэвин Дурант 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 13, Жүри Холидэй 12 оноог авчээ. Эсрэг багаас Рики Рубой 38 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн ч Ах дүү Газолууд ганц оноо авч чадаагүй байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.