М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдлээ

М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдлээ
Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдлөө. 
 
Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. 
 
Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна. 
 
Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 140 кг-ыг захиалж амжилтгүй болсон ч хоёр дахь өргөлтөөрөө 142 кг захиалж амжилттай болгожээ. Улмаар хүрэл медалийн төлөө таван кг нэмж 147 кг захиалсан ч чадсангүй. Ингэснээр нийт өргөлтөөрөө 252 кг ийн өргөж дөрөвдүгээр байрт бичигдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.