АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг анхны хожлоо авлаа
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” Олимпын наадмын анхны хожлоо авлаа.
Тэд Ираны багтай таарсан бөгөөд тус багийг 120-66 онооны харьцаагаар хожсон юм. Тус тоглолтод Диман Лилард 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 16, Жейсон Тэйтум 14 оноог авчээ. Эсрэг багаас Мохаммад Жамшидижафахабади, Хамид Хаддади нар 14 оноог тус тус авчээ.
АНУ-ын шигшээ баг А хэсгийн эхний тоглолтоо Францын багтай ням гарагт хийж, 83-76 харьцаагаар хожигдсон юм. Дараагийн тоглолт хэсгийн сүүлийн тоглолт бөгөөд Чехийн багтай энэ сарын 31-ний 20:00 цагаас тоглоно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.