Манай тамирчны хослол олимпын хувцасны стандартад нийцээгүй байна

Манай тамирчны хослол олимпын хувцасны стандартад нийцээгүй байна
Токиогийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн боксын төрөлд манай улсаас анх удаа оролцож, хүч сорьсон юм.
 
Тодруулбал, боксын төрлийн эмэгтэй 75 кг-ын жинд манай улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал оролцож буй юм. Тэрбээр дөнгөж сая эхний тойргийн тэмцээндээ Их Британи улсын боксчин Лаурен Прайстай тоглож 5:0 харьцаатайгаар хожигдол хүлээсэн юм. 
 
Тэрбээр тулаандаа Монгол Улсын тамирчин гэдгээ илтгэсэн лого бүхий хувцас, өмсгөл өмсөөгүй нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна. 
 
Тэгвэл Олон улсын олимпын хорооноос заасан хувцасны стандартад тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байхыг зөвшөөрдөггүй аж. Харин манай тамирчдын өмсгөл дээр олимпын ивээн тэтгэгч байгууллагуудын лого бичиг байсан учир тухайн хувцастай тулалдахыг Олон улсын олимпын хороо татгалзсан байна.  Тиймээс ямар нэг бичиг, логогүй хувцас өмсөж гарч иржээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.