Г.Алтанбагана Дэлхийн хошой аваргад дийлдэв

Г.Алтанбагана Дэлхийн хошой аваргад дийлдэв

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг- зодоглосон Монголын бөх Г.Алтанбагана эхний барилдаанаа хийлээ. Түүний хувьд сугалаа хүндхэн таарч, дэлхийн хошой аварга испани бөх Николос Шеразадишвилитэй эхний даваанд барилдав. Энэ олимпод түрүүлэх гэж ногт ганзагалаж ирсэн аваргатай манай бөх тун сайн барилдаж, үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадаагүй.

Улмаар нэмэлт цагт испани бөх Алтанбаганыг мордох мэхээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр энэ жил дэлхийн аварга болохдоо манай бөхийг ялсан, энэ удаа ч дахин давж, олимпоо цааш үргэлжлүүлэхээр болж байна. Алтанбаганын хувьд энэ жил ДАШТ-д медалийн төлөө барилдаж тун өнгөлөг байсан ч ийн эхний тойргоос хасагдлаа. Сугалаа арай сул байсан бол цааш явах бүрэн боломжтой байв. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Монголоос бөх байхгүй тул өнөөдрийн хувьд жүдочдын өрсөлдөөн ийн дуусч байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.