Олимпын наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсон
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд барилдсан Сайед Моллай мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпын наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсон түүний эр зоригийг дэлхий даяар магтдаг.
Тодруулбал, Риогийн олимпоос эрт хасагдсан ч 2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед ид эрэн дээрээ 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров.
Гэвч тэмцээний хагас шигшээд Израилын бөх Саги Мүкитэй таарсан нь түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм. Иран болон Израил улсуудын шашин, бодлогын зөрчил спортод нөлөөлж Ираны Засгийн газраас түүнийг Израилын бөхтэй барилдалгүй бууж өгөхийг шаарджээ.
Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй түүний хүслийг дарсан энэхүү хавчлага ирэх Токиогийн олимпод ч нөлөөлнө гэдгийг мэдсэн Сайед эх орноосоо дүрвэж Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй.
Олимпын медальтан болох мөрөөдөлтэй тэрээр хамгийн амар тайван, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах бөхийн орноор Монголыг сонгож иргэншил авсан билээ.
Монголын нэр дээр барилдаж эхэлснээс хойш Сайед Моллаи 2021 оны Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Тель-Авивын их дуулгаас мөнгөн медаль хүртсэн.
Израил улсад болсон их дуулга тэмцээнд анх удаа оролцож Израилын бөхтэй чөлөөтэй барилдсан түүний амьдралын түүх, замналаар кино бүтээж буй.
Мөрөөдлөө биелүүлж яваа Сайед Моллай өнөөдөр олимпын анхны медалиа Монгол Улсын нэрийн өмнөөс хүртлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.