Паралимпийн жүдо бөхийн сугалаа гарлаа

Паралимпийн жүдо бөхийн сугалаа гарлаа

Бразилын Рио хотноо өнөөдөр паралимпийн жүдо бөхийн тэмцээн эхлэх билээ. Энэ удаагийн паралимпийн жүдо бөхийн төрөлд дэлхийн 36 орны эрэгтэй 82, эмэгтэй 47, нийт 129 жүдоч оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жинд хоёр жүдоч оролцож байна.

60 кг-ын жинд манайхаас Б.Ууганхүү барилдана. Манай бөх эхний тойрогтоо Бразилын бөх  Райфран Мескуйта Понтестэй хүч үзнэ. Хэрвээ  ялвал дараагийн даваанд Японы Макото Хиросе түүнийг хүлээж байх болно.

Харин 66 кг-ын жинд А.Мөнхбат өрсөлдөх юм. Лондоны Олимпийн наадамд оролцож байсан туршлагатай бөхийн хувьд тэрбээр эхний тойрогтоо Пуерто Рикогийн Луис Жабдьел Перес Диасыг ялвал дараагийн даваанд Узбекистаны Уткиржон Нигматовтой хүч үзэхээр оноолт таарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.