Монголын жүдочдын 10 дахь медалийг Ц.Цогтбаатар авчирлаа
Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдлөө.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглолоо. Хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд түүний өрсөлдөгч Канадын бөх Артур Маргелидонтой 32 секунт барилдахдаа гарт нь өчиж цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Улмаар Монгол Улсын 28 дахь медалийг авчирсан бөгөөд жүдо бөхийн 10 дахь медалийг мөн хүртлээ.
Тэрбээр В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Гвинейн Самба Мамадуг этэх мэхээр унаган вазари авч үргэлжлүүлэн даралтад оруулж цэвэр ялсан юм. Шөвгийн 16-д Монокагийн бөх Седрик Бесситэй барилдаж эхлээд базари үнэлгээ авч дараа нь цэвэр унагаснаар шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө Косовагийн бөх Акил Жаковатай барилдаж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялалт байгууллаа. Мөнгөн медалийн төлөө Японы бөх Шохэй Онотой барилдаж нэмэлт цагт ялагдал хүлээлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.