Абэ Хифүми: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон

Абэ Хифүми: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон
"Токио-2020" өнөөдөр жүдо бөхийн эрэгтэй -66, эмэгтэй -52 кг жингийн барилдаан бол ах, дүү Абэ нар өнөөдөр өөр өөрсдийн жиндээ алтан медалийн эзэд болсон билээ. Тэгвэл ярилцлагаас хүргэе.
 
Абэ Хифүми: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон 
 
Өнөөдөр болсон олимпын жүдо бөхийн хоёр жингийн барилдаанд япончууд хоёр алтан медаль авлаа. Энэ хоёр алтан медалийг ах дүү Абэ авсан юм.
Тэмцээний дараах ярилцлагад Үта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа. 
Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль”
 
Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдоод. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа”

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.