NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт Атланта Хокс талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Тоглолтын эхний гурван үе хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд шийдвэрлэх үед Крис Меддлетон таван удаа холын зайнаас дараалж оруулснаар тоглолтыг эргүүлж хожил байгуулахад чухал нөлөө үзүүлж 113-102 харьцаагаар Багс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 2-1 болгож тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Хоксын талбайд зургадугаар сарын 30-ны өглөө болно.
Тус тоглолт Багсаас Крис Меддлетон 38 оноо, 11 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Яннис Антетекумбо 33 оноо, 11 самбар, сэлгээнээс Бобби Портис 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Трэй Янг 35 оноо, 4 дамжуулалтыг үзүүлж багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Данило Галлинари 18 оноог авчээ. Харин Богдан Богданович маш муу тоглосон бөгөөд 8 оноог 16 довтолж ердөө 3-ыг нь оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.