Филадельфи 76 баг хожиж, цувралыг 3-3 болгож тэнцүүллээ

Филадельфи 76 баг хожиж, цувралыг 3-3 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Атланта Хокс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 104-99 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар цуврал 3-3 харьцаатай болж долоо дахь тоглолт зургадугаар сарын 21-ны өглөө Сиксерсийн талбайд болно. Одоо хожсон баг нь дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдэх билээ.

Тус тоглолтод Сиксерсээс Жоэл Эмбийд 22 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис, Сэт Көрри нар тус бүр 24 оноог авч тусалжээ. Эсрэг багаас Трэй Янг 34 оноо, 12 дамжуулалтаар бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Кэвин Хуйртэр 17 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Филадельфи 76 104-99 Атланта Хокс /цуврал 3-3 харьцаатай болж тэнцсэн/

Юта Жазз 119 - 131 Лос Анжелес Клипперс /4-2 харьцаагаар Клипперс дараагийн шатанд шалгарсан/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.