Испанийн шигшээ баг Лихтенштейнд хөлбөмбөгийн хичээл заалаа /Тоглолтын бичлэг/

Испанийн шигшээ баг Лихтенштейнд хөлбөмбөгийн хичээл заалаа /Тоглолтын бичлэг/

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн G хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт багтсан дэлхий, европын аварга Испанийн шигшээ баг талбайдээ Лихтенштейнийг хүлээж авч, эхний тоглолтоо хийлээ. Энэ тоглолтод испаничууд илт илүү байж, сулхан өрсөлдөгчдөө хөлбөмбөгийн хичээл заан 8:0-ээр “шүүрдлээ”

Тоглолтын 10, 66 дахь минутад Диего Коста хоёрыг оруулсан бол 55 дахь минутад Сержи Роберто нэгийг нэмэрлэжээ. Түүний дараа Сильва 59, 90, Витоло 60, Мората 82, 83 дахь минутад гоолдсон байна.

Энэ хэсэгт багтсан Италийн шигшээ баг эхний тоглолтоо Израилийн талбайд зочлон хийж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр Испанийн араас гоолын зөрүүгээр хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Тоглолтын 14 дэх минутад Пелле тооны харьцааг нээсэн бол 31 дэх минутад Кандрева нэгийг нэмжээ. Талбайн эздээс 35 дахь минутад Бен Хаим нэг гоол оруулж, ойртуулсан. Харин 55 дахь минутад Италийн хамгаалагч Кьеллини улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн юм. Энэ нь Израильд маш том боломж олгосон ч тэд ашиглаж чадсангүй. Түүгээ ч үл барам 83 дахь минутад хүн дутаа Италийн шигшээгээс Иммобиле гоолдож, багийнхаа хожлыг баталгаажууллаа.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Албани болон Македонийн хооронд болж, 1:1-ээр тэнцсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.