Филадельфи 76 баг хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

Филадельфи 76 баг хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд хоёрдугаар шатны цувралын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Атланта Хокс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийж 102-118 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар 1-1 харьцаагаар цуврал тэнцсэн бөгөөд цувралын гуравдахь тоглолт зургадугаар сарын 12-ны өглөө болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 40 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Бен Симмонс 21 оноо, Тобиас Харрис 22 оноог авчээ. Эсрэг багаас Трэй Янг 21 оноо, 11 дамжуулалт сэлгээнээс Данило Галинари 21 оноо, Хуартер 20 оноог авчээ.

Өнөөдрийн болсон бусад тоглолтууд

Атланта Хокс 102-118 Филадельфи 76 /цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн/

Денвер Наггетс - Лос Анжелес Клипперс 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.