Монголын шигшээ баг Украиныг хожвол хагас шигшээд шалгарна

Монголын шигшээ баг Украиныг хожвол хагас шигшээд шалгарна

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөж байна. Манай улс тэмцээний "B" хэсэгт Унгар, Румыны шигшээ багтай таарсан бол "A" хэсэгт Украин, Словени, Бельгийн шигшээ багууд учраа таарсан. Шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Румыны шигшээ багийг 22-9 харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтдоо Унгарын шигшээ багт 8-21 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр хэсгээ тэргүүлсэн Бельги, Унгарын шигшээ багууд хагас шигшээ шатанд шууд шалгарлаа. Харин хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан манай баг "А" хэсгийн гуравдугаар байранд бичигдсэн Украинтай тоглох бол В хэсгийн гуравдугаар байр Румын А хэсгээс хоёроор гарсан Словенийн багтай тоглоно. Эдгээрийн хожсон нь хагас шигшээ шатанд Бельги, Унгартай тоглох юм. Хасагдах шатны тоглолтууд тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө болно. Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо үргэлжилж байгаа ба 5х5 болон 3х3 сагсан бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан улсын шигшээ баг оролцож байна. Австрийн Грац хотод болсон эрх олгох тэмцээнд харамсалтайгаар ялагдсан шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлж байж эрхээ авах хүндхэн даалгавартай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.