Лос Анжелес Клипперс баг Даллас Мавирексын талбайд хожиж цувралыг тэнцүүллээ

Лос Анжелес Клипперс баг Даллас Мавирексын талбайд хожиж цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож цувралын дөрөв дэх тоглолт хийж 106-81 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлж байгаа бөгөөд тав дахь тоглолт Клипперсийн талбайд зургадугаар сарын 2-ны өглөө болно.

Тус тоглолт Кавай Леонард 29 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Пол Жорж 20 оноо, 9 самбар, Режжи Жексон 15 оноог авчээ. эсрэг багаас Лука Дончич 19 оноо, Кристапс Порзингс 18 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Иорк Никс 96-113 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/

Финикс Санс 100-92 Лос Анжелес Лейкэрс /2-2 болж тэнцсэн/

Брүүклин Нетс 141 - 126 Бостон Селтикс /3-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Клипперс 106 - 81 Даллас Мавирекс /2-2 болж тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.