Портленд Трэйл Блэйзэрс цувралыг тэнцүүллээ

Портленд Трэйл Блэйзэрс цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны цувралын дөрвөн тоглолт боллоо. Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Денвер Наггетс багийг хүлээн авч тоглож 95-115 харьцаагаар Блэйзэрс хожлоо. Улмаар цуврал 2-2 болж тэнцэж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 2-ны өглөө болно.

Тус тоглолтод Норман Пауэл 29 оноог авч багаа тэргүүлсэн бол МЖ Макколлум 21 оноо, 8 дамжуулалт, Нуркич 17 оноо, Диман Лилард 10 оноо, 8 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Никола Ёокич 16 оноо, 9 самбар, Кампаззо 12 оноо, 7 дамжуулалт, сэлгээнээс Монте Моррис 12, Жамичал Грин 11 оноог авсан бол бусад нь 10-аас доош оноог авчээ.

Бусад тоглолтууд

Денвер Наггетс 95-105 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-2 болж тэнцсэн/

Филадельфи 76 132-103 Вашингтон Уйзрадс /3-0 болж Сиксерс тэргүүлж байгаа/

Милоуки Багс 120-103 Миами Хит /4-0 болж Багс цувралд хожсон/

Юта Жазз 120 - 103 Мемфис Гриззлис /2-1 болж Жазз тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.