Азийн аваргын шигшээ тоглолтод манай гурван боксчин шалгарлаа

Азийн аваргын шигшээ тоглолтод манай гурван боксчин шалгарлаа
АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн тоглолтууд боллоо.
 
Тэмцээний тав дахь өдөр манай улсаас
 
  • -56 кг-д тоглосон Х.Энх-Амар
  • -64 кг-д тоглосон Б.Чинзориг /Олимпын эрхээ авсан/
  • -60кг тоглосон жинд Э.Цэндбаатар /Олимпын эрхээ авсан/ нар өрсөлдөгчөө ялснаар Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч мөнгөн медалийн болзол хангалаа.
Харин -49 кг-ын жинд О.Өнөболд, -69кг жинд Б.Мишээлт нар хагас шигшээд ялагдсанаар хүрэл медаль хүртэхээр боллоо.
 
Шигшээ тоглолтууд тавдугаар сарын 30, 31-нп болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.