Милоуки Багс цувралыг 3-0 болголоо

Милоуки Багс цувралыг 3-0 болголоо

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Милоуки Багс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж 113-84 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 3-0 харьцаагаар Багс тэргүүлж байгаа бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 30-ны өглөө болно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 17 оноо, 17 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол  Крис Меддлтон 22 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Жүри Холидэй 19 оноо, 12 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жимми Батлер 19 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бем Адебаёо 17 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Милоуки Багс 113-84 Миами Хит /3-0 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/

Финикс Санс 95-109 Лос Анжелес Лейкэрс /1-2 харьцаагаар Лейкэрс тэргүүлж байгаа/

Денвер Наггетс 120 - 115 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-1 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.