Фото: Манай 3х3 шигшээ баг А хэсгийг тэргүүлж байна

Фото: Манай 3х3 шигшээ баг А хэсгийг тэргүүлж байна
Токиогийн зуны олимпын наадмаас эхлэн олимпын хөтөлбөрт багтаж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 8 баг оролцоно. Тус төрөлд олимпд өрсөлдөх эрэгтэй эмэгтэй 4,4 баг одоогоор тодроод байгаа. Тэгвэл үлдсэн дөрвөн эрхийн төлөө Австри улсад 20 орны шигшээ баг өрсөлдөж байгаа юм.
 
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг уг тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарах хуваарьтай. Нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн 1-р гарсан багтай ээлжит тоглолтоо хийх юм.
 
Монголын баг урд шөнө тэмцээний эхний тоглолтоо Польшийн багтаа хийж 22:18-ийн харьцаатай хожсон бол хэсгийн дараагийн тоглолтоо Туркийн шигшээ багийн эсрэг хийж 21:13-аар хожил байгууллаа. Уг тоглолтын дараа Монголын шигшээ баг хэсгээ тэргүүлж эхэлсэн. Манай баг хэсгийн дараагийн тоглолтоо 27-28-нд шилжих шөнө Чех Бразилын багуудтай хийх хуваарьтай байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.