Милоуки Багс цувралыг 2-0 болголоо

Милоуки Багс цувралыг 2-0 болголоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны цувралын хоёр тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Миами Хит цувралын хоёр дахь тоглолтоо хийсэн бөгөөд эхний үед Багс эсрэг багаасаа 26 оноог илүү авчээ. Улмаар энэ тэргүүллээ алдалгүй явсаар 98-132 харьцаагаар Багс хожиж цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байна. Цуварлын гурав дахь тоглолт энэ сарын 28-ны өглөө Маими Хит багийн талбайд болно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 31 оноо, 13 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Крис Меддлтон 17, сэлгээнээс Брин Форбес 22 оноог авчээ. Эсрэг багаас Бем Абебаёо 16 оноог авсан бол сэлгээнээс Горан Драгич 18 оноог авчээ. 

Бусад тоглолтууд

Миами Хит 98-132 Милоуки Багс /0-2 Багс тэргүүлж байна/

Портлэнд Трэйл Блэйзэрс 109-128 Денвер Наггетс /1-1 тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.