Денвер Наггетс талбайдаа цувралын эхний хожигдлоо хүлээлээ

Денвер Наггетс талбайдаа цувралын эхний хожигдлоо хүлээлээ

NBA-ын плэйоффын эхний шатын цувралын эхний дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Денвер Наггетс талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрс багтай тогложээ. Эхний хагаст Наггетс гурван оноогоор илүү дуусгасан ч сүүлийн хагаст тааруухан тоглолтыг хийж 123-109 харьцаагаар хожигдлоо. Улмаар Блэйзэрс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлсэн бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 26-ны өглөө Наггетсын талбайд болно.

Тус тоглолт Диман Лилард 34 оноо, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ Макколлум 21 оноо, Кармело Энтони 18 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 34 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 25 оноо, 9самбар, Аарон Гордон 16 оноог авсан ч бусад тоглогчид нь 10-аа доош оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.