Милоуки Багс цувралын эхний тоглолтод хожлоо

Милоуки Багс цувралын эхний тоглолтод хожлоо

NBA-ын талбайд плэйоффын эхний цувралын дөрвөн тоглолт боллоо. Өнгөрсөн жил плэйоффт таарсан Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай тоглож нэмэлт цагт 107-109 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Крис Меддлтон 27 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Яннис Адетокумбо 26 оноо, 18 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалт, Жүри Холидэй 20 оноо, 11 самбараас бөмбөг авч, Брүүк Лопез 18 оноог авчээ. Эсрэг багаас Данкан Робинсон 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Горан Драгич 25 оноог авсан бол тус багийн гол тоглогч болох Жимми Батлер 17 оноо, 10 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.