Герман, Азербайжан хэсгээ тэргүүлж эхэллээ

Герман, Азербайжан хэсгээ тэргүүлж эхэллээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Европын 54 баг 9 хэсэгт хуваагдаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө тулж байгаа юм.

Өнгөрсөн шөнө С хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсгийн хамгийн хүчирхэг баг болох Германы шигшээ эхний тоглолтоо Норвегийн талбайд зочлон хийж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тоглолтын 15, 60 дахь минутад Томас Мюллер хоёрыг оруулсан бол 45 дахь минутад Киммих нэгийг нэмжээ.

Тэгвэл энэ хэсэг багтсан Азербайжаны шигшээ баг Сан-Мариногийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, Германы араас хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 45 дахь минутад Гурбанов оруулжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Чех болон Хойд Ирландын хооронд өрнөж, хоёр баг хуурай тэнцсэн юм. Ингэснээр нэг нэг оноотой гэртээ харилаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.