Space Jam: A New Legacy киноны трейлерийг хүлээн авч үзнэ үү

Space Jam: A New Legacy киноны трейлерийг хүлээн авч үзнэ үү

Сагсан бөмбөгийн алдарт тамирчин Леброн Жеймсийн гол дүрд нь тоглосон “Space Jam: A New Legacy” киноны албан ёсны трэйлер цацагдлаа. Одоогоос 25 жилийн өмнө буюу 1996 онд сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан “Space Jam” киноны гол дүрд “Looney Tunes” цуврал хүүхэлдэйн баатрууд болох Багс Банни Bugs Bunny, Daffy Duck, Swackhammer, Porky Pig, Sylvester the Cat нартай хамтран тоглосныг та бүхэн санаж буй байх.

Энэхүү кино 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч нийт 250 гаруй сая ам.долларын ашиг орлого олсноор “Сагсан бөмбөгийн тухай өгүүлэх бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон кино”-гоор тодорсон юм. “Space Jam” одоо ч энэхүү байр сууриа хадгалдаг. Тиймдээ ч үүний дараагийн анги хийгдэх эсэх нь сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хувьд маш сонирхолтой байлаа.

Ингээд 2014 онд уг киноны хоёрдугаар ангид NBA-ийн дөрвөн удаагийн аварга LeBron James тоглох тухай мэдээлэл гарч, 2019 онд зураг авалтын ажил эхэлсэн билээ. Тэгвэл ирэх долдугаар сарын 16-ны өдөр кино театрууд болон HBO Max стрийминг үйлчилгээнд нээлтээ хийхээр төлөвлөж буй уг киноны албан ёсны трейлер цацагджээ. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд уг бүтээлд Леброн Жеймсээс гадна Клэй Томпсон, Энтони Дэвис, Дамиан Лиллард зэрэг нэртэй тоглогчид дүрээ мөнхлөх юм. Мөн Bugs Bunny-гийн дурлалт туулай Lola Bunny-гийн дүрд бидний сайн мэдэх жүжигчин Zendaya дуу оруулжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.