Б.Шоовдор тивдээ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ

Б.Шоовдор тивдээ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ

 “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай дахин таарч 7:10-аар үнэхээр харамсалтай ялагдал хүлээлээ. Манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж гарт байсан алтан медалиа өрсөлдөгчдөө өгчихөв. Туршлагатай бөхийн хувьд тун хариуцлагагүй алдаа гаргалаа, хайран алтан медаль.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.