М.Дөлгөөн Азийн АШТ-ий иж бүрэн медальтай бөх

М.Дөлгөөн Азийн АШТ-ий иж бүрэн медальтай бөх

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) иж бүрэн медалийн эзэн болж байна. М.Дөлгөөн Алматыгийн дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүлэв. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.