“Зенит” Витцелийг 18 сая еврогоор зарлаа

“Зенит” Витцелийг 18 сая еврогоор зарлаа
Оросын “Зенит” клубын хагас хамгаалагч Аксель Витцель “Ювентус”-т замналаа үргэлжлүүлэх нь тодорхой боллоо. Хоёр баг наймааны үнийн дүн дээрээ тохиролцож чадахгүй хэсэгтээ энэ солилцоо саатаад байсан. Тэгвэл Оросын баг өдгөө 27 настай хагас хамгаалагчаа 18 сая еврогоор зарахаар зөвшөөрсөн ажээ.
 
Ингэснээр Бельги эр өнөөдөр өглөө Турин хот руу эмчийн үзлэгээр орохоор ниссэн байна. 2012 онд “Зенит” түүнийг Португалийн “Бенфика” клубээс 40 сая еврогоор худалдаж авч байсан билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.