“Копа Америка”-гийн шигшээ тоглолтод Чилийн багтай тулсан ч торгуулын цохилтоор Аргентины шигшээ баг хожигдсон билээ. Тэгвэл энэхүү тоглолтын дараа Аргентины шигшээ багийн ахлагч Месси шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдэж, хөлбөмбөг сонирхогчдыг цочролд оруулсан билээ. Тэрбээр дэлхийн аваргын болон “Копа Америка”-гийн финалд хоёр удаа хожигдсоны дараа сэтгэлээр унаж, энэ мэдэгдлийг хийсэн ч гэж мэргэжилтнүүд үзэж байсан.
Тэгвэл тэрбээр шигшээ багтайгаа эргэн нэгдэж, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор болсон байна. Месси өчигдрөөс шигшээ багтайгаа нэгдэж, бэлтгэлээ хийж эхэлжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.