“Сити” гурав дахь хожлоо авч, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ

“Сити” гурав дахь хожлоо авч, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний хоёр тойргоос хожил авсан “Манчестер Сити” клуб талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр гурав дахь хожлоо авч, 9 оноотой болсноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 7 дахь минутад Стерлинг тооны харьцааг нээсэн бол Фернандиньо 18 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл зочдоос Антонио 58 дахь минутад гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 90 дэх минутад Стерлинг дахин нэгийг нэмснээр хожлоо баталгаажууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.