ОХУ олимпоос медаль авсан тамирчдаа ингэж урамшууллаа

ОХУ олимпоос медаль авсан тамирчдаа ингэж урамшууллаа

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл 31 дэх удаагийн Риогийн олимп түүх болон үлдэж, 200 гаруй орны чадварлаг тамирчид эх орон руугаа буцсан. Тэгвэл өчигдөр ОХУ-ын тамирчид эх орондоо газардаж, холбогдох албаныхан нь угтан авчээ.  Улмаар олимпоос медаль авсан тамирчин тус бүрээ  BMW спорт загварын машин, хамгийн багадаа  1.7 сая рублиэр урамшуулсан байна. ОХУ-ын хувьд 19 хүрэл, 18 мөнгө, 19 алтан медаль нийтдээ 56 медаль авч, энэ тоогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн билээ.

ОХУ-ын удирдлагууд алтан медальтнаа BMW X6 машин, дөрвөн сая рублт, мөнгөн медальтнаа BMW X5 машин, 2.5 сая рубль, хүрэл медаль авсан тамирчнаа BMW X3 загварын машин, 1.7 сая рублиэр тус тус шагнасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.